ДУУ БИЧЛЭГ БҮТЭЭГЧДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
“Дуу Бичлэг Бүтээгчдийн Үндэсний Төв” нь 2003 оны 3-р сарын 4-ний өдөр дуу бичлэг үйлдвэрлэгчид болон дуучид, уран бүтээлчдийн санаачилгаар байгуулагдсан ба гишүүнчлэлтэй, гишүүддээ үйлчилдэг хамтын удирдлагын төрийн бус байгууллага юм. Одоогийн байдлаар 100 орчим Монголын бүх жанр стилийн дуучид, уран бүтээлчид, бичлэгийн томоохон студиудыг элсүүлэн бичлэгийн болон зохиогчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
АЖЛЫН ТУРШЛАГААС
Ажилласан хугацаа -17 жил
Хамтран ажилладаг байгууллагууд - 100 гаран
Гишүүн уран бүтээлчид - 100 гаран
Орлого хуваарилалт - 200 гаруй сая төгрөг
![](https://mcpp.org.mn/wp-content/uploads/2024/01/lhagva.jpg)
ТЭРГҮҮНИЙ ИЛГЭЭХ ҮГС
Макс мюзик” студийн ажил, Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн ажил гээд ер нь л их завгүй байсан. Бас тоглолтод оролцох гээд ер нь урлагийн хүмүүсийн ажил барагддаггүй. Гэхдээ бусад уран бүтээлч бүгд л адилхан завгүй ч дуугаа хийгээд л явж байна шүү дээ. Миний ажигласнаар хүний хувийн зохион байгуулалт их чухал юм шиг байгаан. Хийх ёстой ажлаа зохицуулаад, дэс дараалалтай амжуулаад явбал бүгд л чадна. Хүн ер нь хийхийг хүссэн ажилдаа яаж ч байсан цаг заваа гаргадаг. Миний хувьд өмнө нь олон удаа хойшоо суусан. Харин одоо бол уран бүтээлээ хийе гэж шийдсэн учраас бүх зүйл надаас хамаарна. Өмнө нь хамтлагийн уран бүтээлээ хийгээд явж байхдаа дуу бичүүлэх гэхээр энэ ч ирсэнгүй, тэр ч амжихгүй байна гэдэг байсан. Одоо бол тэгж шалтгаан тоочих эрхгүй болсон. Хийж чадахгүй бол миний л хохь болно. Өмнө нь бусдын уран бүтээлийг нэгт тавиад, өөрийгөө сүүлд тавьж байсан байна.
Б.ЛХАГВАСҮРЭН
БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
- “Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв” –ийн эрх барих дээд байгууллага нь удирдах зөвлөл байна.
- Удирдах зөвлөлөөс зарлан бүх гишүүдийн цугларалтыг жилд нэг удаа гуравдугаар сарын эхний долоо хоногт хийж ажлаа тайлагнана. Энэхүү цугларалтаар удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож байх болно.
- Удирдах зөвлөлийн гишүүдийг бүх гишүүдээс санал авч 3 жилийн хугацаатайгаар сонгоно.
- Удирдах зөвлөлийн анхны хуралдаанаас тэргүүнийг удирдах зөвлөлийн гишүүд дундаас сонгоно.
- Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо нь 9 байна.
БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ
1.1 Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв” нь (цаашид төв гэх) Монгол улсын хууль зүйн яаманд бүртгэл бүхий дуучид, дуу бичлэг бүтээдэг, хийдэг үйлдвэрлэдэг гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
1.2 Төвийн нэрийг “Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв” хэмээн нэрлэнэ.
1.3 Дуу бичлэг бүтээгчдийн байрлах хаяг нь “Залуучууд цогцолбор” ХХК-ийн байранд
1.4 Төв нь хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ.
1.5 Төв нь өөрийн тамга, тэмдэг, билэгдэл, харилцах данс албан бичгийн нүүртэй байна.
1.6 Төвийн дүрэмийг баталсан өдөр нь түүнийг үүсгэн байгуулсанд тооцох өдөр болно.
1.7 Төвийн үйл ажиллагаа нь ил тод, олон нийтэд нээлттэй байна.
1.8 Төвийн зохих журмын дагуу жилийнхээ тайлан тэнцэл, үйл ажиллагааны тайланг холбогдох эрх бүхий байгууллагад хуулиар тогтоосон хугацаанд гаргаж өгнө.
1.9 Дуу бичлэг бүтээх үйл ажиллагаанд өөрийн хөрөнгийг оруулж ямар нэгэн байдлаар санхүүгийн хариуцлага хүлээж байгаа уран бүтээлч, дуучин, дуу бичлэг бүтээдэг, үйлдвэрлэдэг байгууллага болон хувь хүмүүс нь тус төвийн гишүүн байж болно.
2.1 Төвийн зорилго нь: Монгол улсад болон гадаадад дуучид, дуу бичлэг бүтээгчид болон үйлдвэрлэгч гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, гишүүддээ үйл ажиллагаа явуулах бололцоотой бүх талын дэмжлэг үзүүлэх, өөрсдийн гишүүдийн өмнөөс бүх дуу бичлэг хэрэглэгчидэд зөвшөөрөл олгож, төлбөрийг цуглуулж түгээх, гишүүдийнхээ уран бүтээл туурвих, нийтлэх, ажиллах эрх зүйн орчинг хуульд заасан хэмжээнд бүрдүүлэхэд зөвлөмж туслалцаа үзүүлэх, зохиогчдын эрхийг хамгаалах, хүндэтгэх, сурталчилах ажил явуулах.
Төвийн үйл ажиллагааг өргөтгөн тэлж, тус төвийн зорилготой нийцэх үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагатай хамтаран ажиллаж гишүүдийнхээ эрх ашигийг олон улсын хэмжээнд хамгаалахад чиглүүлэх.
2.2 Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг явуулна. Үүнд:
а. Эгнээндээ гишүүд, дэмжигчидийг элсүүлэх.
б. Гишүүдээрээ болон мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан үйл ажиллагаагаа сурталчилах
в. Өөрсдийн гишүүдийг төлөөлж дуу бичлэг хэрэглэгчидэд зөвшөөрөл олгож төлбөрийг цуглуулж, хувиарлаж түгээх
г. Төвийн үйл ажиллагааг гадаадын улс орнуудад сурталчилан таниулж гадаадын дэмжигч байгууллага хүмүүстэй идэвхитэй холбоо тогтоох.
д. Оюуны өмчийг хамгаалдаг олон улсын нэр хүнд бүхий байгууллагатай холбоо тогтоон хамтран ажиллах
е. Зохих байгууллагуудтай хамтран бүтээлийг хууль бусаар ашиглах, хувилан олшруулж арилжих зэрэг үйлдлүүдтэй тэмцэл хийх.
ё. Гишүүдийнхээ зохиогчийн эрхийг нь хамгаалан хууль бусаар ашиглан ашиг олж байгаа байдалд хяналт тавьж Монгол улсын хуулийн дагуу арга хэмжээ авах талаар зохих байгууллагад хандан шийдвэрлүүлэх.
ж. Гишүүдийнхээ зохиогчийн эрхийг зөрчсөн аливаа үйлдлийг хайж илрүүлэн хуулийн дагуу зохих шийтгэл оногдуулахыг эрх бүхий байгууллагатай хамтран хэрэгжүүлэх.
з. Өөрсдийн гишүүдийн хооронд болон өөрийн гишүүн ба бусдын хооронд гишүүний аль нэг бүтээлийн дуу бичлэгийн эрх ба гишүүний аль нэг бүтээлийн бичлэгийн эрхтэй холбоотой гарсан санал зөрөлдөөнийг зохицуулж шийдэх
и. Төвийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд үл хөдлөх болон хувийн өмчийг худалдан авах, эзэмших, худалдах ба нөөцийн санг арвижуулах мөн өөрийн үйл ажиллагааг хэвийн явуулах болон өөрсдийн гишүүдийн ашиг сонирхолтой холбоотой бусад бүх шаардлагатай үйл ажиллагааг явуулах зэрэг болно.

3.1 “Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв” –ийн эрх барих дээд байгууллага нь удирдах зөвлөл байна.
3.2 Удирдах зөвлөлөөс зарлан бүх гишүүдийн цугларалтыг жилд нэг удаа гуравдугаар сарын эхний долоо хоногт хийж ажлаа тайлагнана. Энэхүү цугларалтаар удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож байх болно.
3.3 Удирдах зөвлөлийн гишүүдийг бүх гишүүдээс санал авч 3 жилийн хугацаатайгаар сонгоно.
3.4 Удирдах зөвлөлийн анхны хуралдаанаас тэргүүнийг удирдах зөвлөлийн гишүүд дундаас сонгоно.
3.5 Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо нь 9 байна.
3.6 Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдхүүний гуравны нэг хүртэлх хэсгийг удирдах зөвлөлийн хуралдаанаар нөхөн сонгож болно.
3.7 Удирдах зөвлөлийн бүрэлдхүүний гуравны хоёр хүртэлх ирцтэй хурлыг хүчинтэйд тооцно.
3.8 Удирдах зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдаж байна.
3.9 Удирдах зөвлөл нь хурлын протоколыг хөтөлж хадгалах болно.
3.10 Төвийн тэргүүн төвийг гадаадад болон дотоодод төлөөлөх удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулан ажиллах болон бусад дүрэмд заасан эрхийг эдэлнэ.
3.11 Удирдах зөвлөлийн хурлаас шийдвэр гаргах журмыг дүрэмд зааснаар баримтлана.
3.12 Гүйцэтгэх захирал нь удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээнд төвийг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй.
3.13 Төвийн дэргэдэх ажлын албаны ажилчид, байгууллагын бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг тэргүүн санал болгож УЗ-өөр батлана.
3.14 Үйл ажиллагааны явцад бий болсон биет болон мөнгөн хөрөнгийг санхүүгийн тайланг гүйцэтгэх захирал нь улирал тутамд удирдах зөвлөлдөө тайлагнан хэлэлцүүлж байна.
3.15 Төвийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайланг жилд нэг удаа бүх гишүүдийн цугларалтаар хэлэлцүүлж байна.
4.1 Дүрэмийн 1.9-д заалтад хамаарагдах байгууллага болон хувь хүн гишүүнээр элсэж болно.
4.2 Гишүүнээр элсэхийн тулд төвд өргөдөл гаргаж, бүтээлүүдийн жагсаалтыг
хавсаргана.
4.3 Төвд гишүүнээр элсэх өргөдөлийг гаргах нь өргөдөл гаргагчийн талаас төвийн дүрэмд заасан бүх шаардлага, шийдвэрийг гүйцэтгэн биелүүлэхийг зөвшөөрсөн; мөн энэхүү өргөдөлийг гаргах үед төвийн дүрэмд илэрхийлэгдсэн байгаа, цаашид өөрчлөгдөж, засварлагдаж, нэмэгдсэн тохиолдлуудад илэрхийлэгдэх бүх зүйлүүд ба бусад хууль, тогтоол, дүрэм, журам, шийдвэрийг даган мөрдөхийг зөвшөөрсөн гэрээ гэж ойлгогдох болно.
4.4 Эзэмшигчтэй харилцан тохиролцож байгуулсан гэрээний үндсэн дээр төв нь эзэмшигчийг төлөөлж тухайн дуу бичлэгийн нийтийн өмнө тоглуулах эрхийг хэрэглэгч байгууллагуудад олгоно.
4.5 Гишүүн нь удирдах зөвлөлд дүрмийн дагуу өөрийн нэрийг дэвшүүлэх. сонгох, сонгогдох эрхтэй.
4.6 Гишүүн нь төвийн үйл ажиллагаа шударга бус, нээлттэй бус явагдаж байна гэж үзвэл гомдолоо бичгээр, удирдах зөвлөлд гаргаж болно.УЗ нь тухайн гомдлыг авч хэлэлцэн 14 хоногын дотор бичгээр хариу өгөх болно.
4.7 Гишүүн нь гишүүний хугацаагаа дуусгах хүсэлтэй бол төвд хүсэлтээ 1 сарын өмнө бичгээр гаргах шаардлагатай ба хэрвээ төвийн дүрэмд ямар нэгэн байдлаар өөрчлөлт орох тохиолдолд гишүүдэд мэдэгдэх шаардлагатай.
5.1 Төвийн орлого нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ.
а. Байгууллагын нийт үйл ажиллагааны зардлыг өөрсдийн гишүүдийг төлөөлж дуу бичлэг хэрэглэгчидэд зөвшөөрөл олгож цуглуулсан төлбөрөөс суутгана.
б. Гишүүд дэмжигчдийн хандив
в. Иргэд аж ахуйн нэгж байгууллагын хандив
г. Гадаадын байгууллага хүмүүсийн хандив.
д. Зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанаас олсон орлого.
5.2. Төв нь удирдах зөвлөлийн шийдвэрээр нийт орлогоос нөөцийн санд тодорхой хувийг авч болно.
6.1 Төвийг татан буулгах шийдвэрийг удирдах зөвлөлөөс гаргаж болно. Энэ шийдвэрийг
гаргах удирдах зөвлөлийн хурал нь 100 хувийн ирцтэй байна.
6.2 Төвийг татан буугдахад иргэд, байгууллага хүмүүстэй зохих төлбөр тооцоог бүрэн хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зарцуулан ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагатэй нэгтгэж болно.
ТУЗ-ЫН ГИШҮҮД
Б.ЛХАГВАСҮРЭН
ТУЗ-ИЙН ДАРГА, ТЭРГҮҮН
Хуульч, Продюсер, Ая зохиогч, “СҮНС” хамтлагийн ахлагч, “MAX MUSIC RECORDS”-ийн захирал
ЯАГААД БИДЭНТЭЙ ХАМТРАХ ГЭЖ.
-
БИД ТАНЬД ТУСАЛНА.
Дуу хөгжим туурьвигчидийн 70%-нь хууль эрхзүйн мэдлэггүйгээсээ болж оюуны өмчийн зөрчлийн асуудлаа шүүхээр үнэн зөв шийдвэрлүүлж чаддаггүй. . -
БҮТЭЭЛИЙН АШИГЛАЛТАНД ХЯНАЛТ ТАВИНА.
Олон улсын судалгаагаар хувь уран бүтээлчид өөрсдийнхөө бүтээлийг хаана хэрхэн ашиглагдаж байгааг 65% нь мэддэггүй. -
БОРЛУУЛАЛТЫН БҮХ СУВАГТ ХАМРУУЛНА.
Уран бүтээлчид өөрсдийнхөө уран бүтээлийн өгөөжийг 50%-ийг алдаж байдаг. -
ОУ-ЫН ЖИШИГ БАЙГУЛЛАГЫН ГИШҮҮН БОЛНО.
Дуу хөгжмийн үсрэнгүй хөгжилтэй Япон, Америк, Хятад, Солонгос зэрэг улсуудын дуу хөгжмийн уран бүтээлчид нь 100% ХАМТЫН УДИРДЛАГЫН БАЙГУЛЛАГА-даа нэгдсэн байдаг. -
ЗӨВ МЕНЕЖМЕНТ
Дэлхийн Оюуны Өмчийн байгуулагаас ХАМТЫН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА нь урлагийн салбарын ажилтануудын хамгийн зөв менежмент гэдгийг тодорхойлсон байдаг.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗУРАГНУУД
![001](https://mcpp.org.mn/wp-content/uploads/2024/01/001.png)
![002](https://mcpp.org.mn/wp-content/uploads/2024/01/002.png)
![003](https://mcpp.org.mn/wp-content/uploads/2024/01/003.png)
![004](https://mcpp.org.mn/wp-content/uploads/2024/01/004.png)
![005](https://mcpp.org.mn/wp-content/uploads/2024/01/005.png)
![006](https://mcpp.org.mn/wp-content/uploads/2024/01/006.png)
![007](https://mcpp.org.mn/wp-content/uploads/2024/01/007.png)
![008](https://mcpp.org.mn/wp-content/uploads/2024/01/008.png)
![009](https://mcpp.org.mn/wp-content/uploads/2024/01/009.png)
![010](https://mcpp.org.mn/wp-content/uploads/2024/01/010.png)
![011](https://mcpp.org.mn/wp-content/uploads/2024/01/011.png)
![012](https://mcpp.org.mn/wp-content/uploads/2024/01/012.png)
![013](https://mcpp.org.mn/wp-content/uploads/2024/01/013.png)