ДУУ БИЧЛЭГ БҮТЭЭГЧДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
“Дуу Бичлэг Бүтээгчдийн Үндэсний Төв” нь 2003 оны 3-р сарын 4-ний өдөр дуу бичлэг үйлдвэрлэгчид болон дуучид, уран бүтээлчдийн санаачилгаар байгуулагдсан ба гишүүнчлэлтэй, гишүүддээ үйлчилдэг хамтын удирдлагын төрийн бус байгууллага юм. Одоогийн байдлаар 100 орчим Монголын бүх жанр стилийн дуучид, уран бүтээлчид, бичлэгийн томоохон студиудыг элсүүлэн бичлэгийн болон зохиогчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
АЖЛЫН ТУРШЛАГААС
Ажилласан хугацаа -17 жил
Хамтран ажилладаг байгууллагууд - 100 гаран
Гишүүн уран бүтээлчид - 100 гаран
Орлого хуваарилалт - 200 гаруй сая төгрөг
ТЭРГҮҮНИЙ ИЛГЭЭХ ҮГС
Макс мюзик” студийн ажил, Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн ажил гээд ер нь л их завгүй байсан. Бас тоглолтод оролцох гээд ер нь урлагийн хүмүүсийн ажил барагддаггүй. Гэхдээ бусад уран бүтээлч бүгд л адилхан завгүй ч дуугаа хийгээд л явж байна шүү дээ. Миний ажигласнаар хүний хувийн зохион байгуулалт их чухал юм шиг байгаан. Хийх ёстой ажлаа зохицуулаад, дэс дараалалтай амжуулаад явбал бүгд л чадна. Хүн ер нь хийхийг хүссэн ажилдаа яаж ч байсан цаг заваа гаргадаг. Миний хувьд өмнө нь олон удаа хойшоо суусан. Харин одоо бол уран бүтээлээ хийе гэж шийдсэн учраас бүх зүйл надаас хамаарна. Өмнө нь хамтлагийн уран бүтээлээ хийгээд явж байхдаа дуу бичүүлэх гэхээр энэ ч ирсэнгүй, тэр ч амжихгүй байна гэдэг байсан. Одоо бол тэгж шалтгаан тоочих эрхгүй болсон. Хийж чадахгүй бол миний л хохь болно. Өмнө нь бусдын уран бүтээлийг нэгт тавиад, өөрийгөө сүүлд тавьж байсан байна.
Б.ЛХАГВАСҮРЭН
БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
- “Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв” –ийн эрх барих дээд байгууллага нь удирдах зөвлөл байна.
- Удирдах зөвлөлөөс зарлан бүх гишүүдийн цугларалтыг жилд нэг удаа гуравдугаар сарын эхний долоо хоногт хийж ажлаа тайлагнана. Энэхүү цугларалтаар удирдах зөвлөлийн гишүүдийг сонгож байх болно.
- Удирдах зөвлөлийн гишүүдийг бүх гишүүдээс санал авч 3 жилийн хугацаатайгаар сонгоно.
- Удирдах зөвлөлийн анхны хуралдаанаас тэргүүнийг удирдах зөвлөлийн гишүүд дундаас сонгоно.
- Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо нь 9 байна.
БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ
1.1. Дуу Бичлэг Бүтээгчдийн Үндэсний Төв нь Оюуны өмч, хамаарах эрхийн хүрээнд дуу бичлэг бүтээгчид, продюсер, бичлэгийн эрх эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалдаг гишүүддээ үйлчилдэг хамтын удирдлагын байгууллага болно.
1.2. Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Оюуны өмч, Зохиогчийн эрх, Хамаарах эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
1.3. Төрийн бус байгууллага нь хуулийн этгээдийн эрх эдэлж, өөрийн лого тэмдэг, данс, албан бичгийн нүүртэй байна.
Нэр: Төрийн бус байгууллагын албан ёсны нэр нь “Дуу Бичлэг Бүтээгчдийн Үндэсний Төв”,
Товчлол нь: ДББҮТ
Англи хэл дээрх орчуулга нь “Mongolian Centre of Phonogram and Producers”,
Товчлол нь: MCPP
Байршил: Тус төв нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байх ба орон нутагт салбартай байж болно.
3.1. Тус төвийн зорилго нь Монгол улсад болон олон улсад дуучид, дуу бичлэг бүтээгчид (фонограмм үйлдвэрлэгч) болон үйлдвэрлэгч гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, гишүүддээ үйл ажиллагаа явуулах бололцоотой бүх талын дэмжлэг үзүүлэх, өөрсдийн гишүүдийн өмнөөс дуу бичлэг хэрэглэгчдэд зөвшөөрөл олгож төлбөрийг цуглуулж гишүүддээ түгээх, гишүүдийнхээ дуу, бичлэг туурвих, нийтлэх, ажиллах эрх зүйн орчиныг хуульд заасан хэмжээнд бүрдүүлэхэд зөвлөмж туслалцаа үзүүлэх, гишүүдийнхээ нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх, зохиогчийн эрх, хамаарах эрхийг хамгаалах, хүндэтгэх, сурталчилах ажил явуулах, тус төвтэй ижил үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагатай хамтран ажиллаж гишүүдийнхээ эрхийг олон улсад хамгаалж чиглүүлэхэд байгууллагын эрхэм зорилго оршино.
3.2. Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг явуулна.
3.2.1 Эгнээндээ гишүүн элсүүлэх
3.2.2 Гишүүдээрээ болон мэдээллийн хэрэгслээр дамжуулан үйл ажиллагаагаа сурталчлах
3.2.3 Гишүүдээ төлөөлөн дуу бичлэг хэрэглэгч хувь хүн, байгууллагад зөвшөөрөл олгож төлбөрийг цуглуулах
3.2.4 Дуу бичлэг ашигласны төлбөрийг эрх эзэмшигч, бичлэгийн эрх эзэмшигч эрх бүхий гишүүддээ шударгаар хуваарилах
3.2.5 Төвийн үйл ажиллагааг гадаадын улс орнуудад сурталчлан таниулж гадаадын дэмжигч байгууллагатай холбоо тогтоон хамтран ажиллах
3.2.6 Оюуны өмчийг хамгаалдаг олон улсын нэр хүнд бүхий байгууллагатай холбоо тогтоон хамтран ажиллах
3.2.7 Олон улсын хэмжээний хамтын удирдлагын байгууллагуудтай харилцан төлөөлөх эрхтэй байх бөгөөд тэдгээрийн бичлэгийн эрх, хамаарах эрхийн төлбөрийг цуглуулж хувиарлах
3.2.8 Зохих байгууллагуудтай хамтран дуу бичлэгийг хууль бусаар ашиглах, хувилан олшруулж арилжих зэрэг үйлдлүүдийг таслан зогсоох
3.2.9 Гишүүдийнхээ дуу бичлэгийн эрхийг нь хамгаалан хууль бусаар ашиглан ашиг олж байгаа байдалд хяналт тавьж Монгол улсын холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах талаар зохих байгууллагад хандан шийдвэрлүүлэх.
3.2.10 Гишүүдийнхээ хамаарах эрх, бичлэгийн эрхийг зөрчсөн аливаа үйлдлийг хуулийн дагуу зохих шийтгэл оногдуулахыг эрх бүхий байгууллагатай хамтран хэрэгжүүлэх.
3.2.11 Өөрсдийн гишүүдийн хооронд болон ХУБ-ын хооронд гишүүний аль нэг дуу бичлэгийн эрх ба гишүүний бичлэгийн бусад эрхтэй холбоотой гарсан санал зөрөлдөөнийг зохицуулж шийдэх
3.2.12 Төвийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд үл хөдлөх болон хувийн өмчийг худалдан авах, эзэмших, худалдах ба нөөцийн санг арвижуулах мөн өөрийн үйл ажиллагааг хэвийн явуулах болон өөрсдийн гишүүдийн ашиг сонирхолтой холбоотой бусад бүх шаардлагатай үйл ажиллагааг явуулах зэрэг болно.
3.2.13 Гишүүдээ төрийн байгууллага, элчин сайдын яамдууд болон олон улсын байгууллагад тодорхойлох, төлөөлөх эрхтэй.
3.2.14 Гишүүд, тэргүүлэгчид, гүйцэтгэх багийн ур чадвар болон мэдлэгийг тасралтгүй хөгжүүлэх буюу сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх
3.2.15 Орон нутагт салбартай байж болно. Салбарыг “Орон нутаг дахь салбарын дарга” төлөөлнө.
3.3 Зорилго зорилтоо биелүүлэх үйл ажиллаагааны хүрээнд “Дуу бичлэг ашигласны төлбөр цуглуулах аргачлал”, “Тариф”, “Дуу бичлэг ашигласны төлбөр цуглуулах, хуваарилах журам”, “Гишүүн элсүүлэх, дуу бичлэг бүртгэх”, “Нөөцийн сангийн журам”, “Ёс зүйн код” зэрэг журмуудыг Удирдах зөвлөлөөс тогтоол гаргаж батална, нийт гишүүдийн хурлаар хэлэлцүүлж болно.
4.1 Хамтын удирдлагын байгууллага нь Удирдах зөвлөл, УЗ гишүүн /цаашид “тэргүүлэгч” гэх/, Тэргүүн, Удирдах зөвлөлийн дарга, Хяналтын зөвлөл, хяналтын зөвлөлийн дарга, Гүйцэтгэх захирал, хуулийн зөвлөх гэсэн бүтэцтэй байна.
4.2 Нийт гишүүдийн ээлжит хурлыг 4 жилд нэг удаа хийнэ.
4.3 Нийт гишүүдийн ээлжит бус хурлыг шаардлагатай тохиолдолд 2 жилд нэг удаа хийнэ.
4.4 Нийт гишүүдийн хурлаас удирдах зөвлөлийн гишүүдийн 1/3-ыг сонгоно.
- Төвийн эрх барих дээд байгууллага нь Удирдах зөвлөл /цаашид УЗ гэх/ байна.
- УЗ-ийн тэргүүлэгчдийн 1/3-ыг нийт гишүүдийн хурлын шийдвэрээр сонгож батална.
- УЗ-ийн тэргүүлэгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.
- УЗ тэргүүлэгчдийг УЗ хурлын шийдвэрээр 2 удаа улируулан сонгож болно.
- УЗ тэргүүлэгч 3 хүртэлх удаа сонгогдсон мөн өөрөө татгалзаагүй бол тус төвийн хүндэт тэргүүлэгчээр томилогдоно
- УЗ-ын тэргүүлэгч нь хамаарах эрхийн салбарын төлөөлөл байна. Үүнийг УЗ тогтоолоор шийдвэрлэнэ.
- УЗ тэргүүлэгчийн идэвхи санаачлага, хурлын ирц, мэдлэг, ажилласан туршлагаас хамаарч 3 удаа улиран сонгогдож болно.
- УЗ тэргүүлэгч нь байгууллагын нууц болон хувь хүний, гэрээлсэн харилцагч байгууллагуудын талаарх мэдээллийг задруулахгүй байх нууцыг Нууцын тухай хуулийн 15.1, 21.1 заалтын дагуу чандлан хадгалах үүрэг хүлээнэ.
- Удирдах зөвлөл нь 11-ээс доошгүй 15 хүртэлх сондгой тооны гишүүнтэй байна.
- Удирдах зөвлөлийн тэргүүлэгчид нь хамаарах эрх, бичлэгийн эрхийн салбарыг төлөөлсөн байна. Төлөөлөгчдийн тоог УЗ хурлаас тогтооно.
Үүнд:
- Студи, лэйбль, продакшн
- Продюсер
- Нийтийн
- Рок поп
- Хип-хоп, R&B
- Тоглооч, гүйцэтгэгч
- Сонгодог
- Ардын (уртын, богины, ethno)
- Амьд хөгжмийн
- Клуб DJ (продюсер)
- Бусад – хууль, санхүү, бизнес, төрийн
- Удирдах зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
а. Удирдах зөвлөлийн даргыг сонгох
б. Тэргүүлэгчийг нөхөн сонгох
в. Хүндэт тэргүүлэгчдийг сонгох
г. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах
д. Байгууллагыг өөрчлөн байгуулах
е. Гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, хяналт тавих
ё. Тус төвийн өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоох
ж. Тус төвийн ажлын албаны бүтэц, хяналтын хороо, зохион байгуулалт, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, дэмжлэг түүний төсөв, төлөвлөгөөг батлах
з. Төвийн дүрэмд заасан болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмаар зохицуулагдсан бусад бүрэн эрхүүд
и. Төв нь ижил төстэй ХУБ-тай хамтран ажиллах санамж бичиг болон гэрээ байгуулан ажиллаж болно. Ингэж ажиллахдаа гүйцэтгэх удирдлагыг хамтран томилон ажиллана.
4.5.11 Удирдах зөвлөлийн гишүүнийг дараах үндэслэлээр чөлөөлнө.
а. Нас барсан
б. Зөвлөлийн гишүүнийхээ үүргийг зохих ёсоор биелүүлээгүй
в. Хууль тогтоомж, дүрмээ удаа дараа ноцтой зөрчсөн
г. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон
д. Ёс зүйн алдаа удаа дараа гаргасан
е. Байгууллага, хувь хүний нууцыг задруулсан бол
ё. Хүндэтгэх шалтгаангүй нийт гишүүдийн хурлыг 1 удаа, УЗ хурлыг 3 удаа тасалсан бол,
ж. Хүндэтгэх шалтгааныг бичгээр болон цахимаар УЗ хурлаас ажлын 3 хоногийн өмнө мэдэгдсэн байна
4.5.12 Удирдах зөвлөлийн гишүүн нь чөлөөлөгдөх хүсэлтээ удирдах зөвлөлд бичгээр гаргаж, хуралд биечлэн оролцож, гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлүүлнэ.
- Удирдах зөвлөлийн дарга
4.6.1 Удирдах зөвлөлийн дарга нь тус төвийн тэргүүн байна.
4.6.2 Удирдах зөвлөлийн дарга нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Үүнд:
а. Байгууллагаа гадаад дотоодод төлөөлөх
б.Удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах
в. Төвийн үйл ажиллагаатай холбоотой бодлого боловсруулах, хэрэгжүүлэх
г. Гүйцэтгэх удирдлагыг санал болгож УЗ хурлаар батлуулах
д. Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, хяналт тавих
- Удирдах зөвлөлийн хурал /цаашид УЗ хурал гэнэ/
- УЗ хурлын үйл ажиллагаа болон түүнтэй холбоотой зүйлсийг аудио бичлэг болон бусад эх үүсвэрээрээр тэмдэглэл хөтөлж протоколдож болно.
- УЗ-ийн гишүүдийн 60 хувь нь хуралд оролцсоноор хуралдааны ирцийг хүчинтэй тооцно.
- Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бөгөөд бүрэн эрхээ удирдах зөвлөлийн хурлаар хэрэгжүүлнэ.
- Удирдах зөвлөл нь ээлжит болон ээлжит бус хуралтай байна. Ээлжит хурал нь улиралд нэгээс доошгүй хуралдана.
- Онцгой тохиолдолд ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн даргын шийдвэрээр буюу удирдах зөвлөлийн 2-оос доошгүй гишүүдийн хүсэлтээр сард 2 хүртэлх удаа зарлан хуралдуулж болно.
- Удирдах зөвлөлийн шийдвэр нь тогтоол байна. Удирдах зөвлөлийн тогтоолд удирдах зөвлөлийн дарга, гишүүд гарын үсэг зурж тамга дарснаар хүчин төгөлдөр болно.
- Удирдах зөвлөлийн тэргүүлэгчид нь хурал хийсэн тухай бүр хурлын тэмдэглэл хөтөлнө.
- Удирдах зөвлөл нь хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ.
- Удирдах зөвлөлийн гишүүд ирцийн урамшуулал авна
4.8. Гүйцэтгэх захирлын эрх үүрэг
- Өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллах
- Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд тус төвийг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах
- Гүйцэтгэлийн багаа сонгон шалгаруулах, цалин хөлс захиргааны зардлаа хуульд заасан хэмжээг хэтрүүлэхгүй байх
- Үйл ажиллагаа, санхүүгийн тайланг улирал бүр УЗ хуралд тайлагнаж байх
- УЗ үүрэг болгосноор хамтран ажиллах байгууллага болон хууль хяналтын байгууллагад төлөөлөх үүрэгтэй
4.9. Хяналтын зөвлөлийн бүтэц, эрх үүрэг
- Хяналтын зөвлөл нь гурваас доошгүй сондгой тоотой гишүүнтэй байна.
- Хяналтын зөвлөлийн 2 гишүүнийг нийт гишүүдийн хурлаар томилно.
- Хяналтын зөвлөлийн гишүүн нь гүйцэтгэх удирдлага байхыг хориглоно.
- Хяналтын зөвлөлийн даргыг УЗ хурлаар сонгоно.
- Хяналтын зөвлөл нь гүйцэтгэх удирдлага болон санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавина.
- Хяналтын зөвлөл нь тус төвийн үйл ажиллагаа хууль, дүрэмд нийцэж буй эсэхэд хяналт тавина.
- Хүндэт тэргүүлэгч, тэргүүлэгч болон гишүүн, гүйцэтгэх удирдлага ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзвэл энэ талаар жилд нэг удаа удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлүүлнэ.
- Хүндэт тэргүүлэгч
- Дуу хөгжмийн салбарт тасралтгүй 15 жилээс доошгүй ажилласан, салбартаа хүлээн зөвшөөрөгдөхүйц уран бүтээлч байх
- Хамаарах эрх, бичлэгийн эрхийн салбарт 5 жилээс доошгүй тасралтгүй ажилласан байх
- Хүндэт тэргүүлэгч нь нийт гишүүдийн хуралд оролцох үүрэгтэй
- Хүндэт тэргүүлэгч нь удирдах зөвлөлийн хуралд уригдан оролцож болох бөгөөд саналын эрхгүй байна.
- Хүндэт тэргүүлэгч нь дараах эрхүүдийг эдлэнэ. Үүнд:
а. Зөвлөгөө, зөвлөмж өгөх
б. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
в. Хөрөнгө оруулалт татах
г. Дэмжлэг туслалцаа үзүүлэх
д. Төрийн ёслол үйл ажиллагаанд байгууллагыг ёсчлон төлөөлөх
- Эдгээр эрх, үүргийг удирдах зөвлөлийн хурлаар хянаж шийдвэрлэнэ.
- Гишүүн
- Гишүүн нь Оюуны өмч, хамаарах эрхийн эзэмшигч, фонограмм, бичлэг үйлдвэрлэгч, дуу бичлэгийн эрх эзэмшигч болон өв залгамжлагч байна.
- Гишүүн болох нөхцөл: тус төвтэй дуу бичлэгийн эрхээ төлөөлүүлэх гэрээ байгуулсан байх
- Гишүүний эрх: Өөрийн төлбөрийн хуваарилалтын тайлан авах, байгууллагын нийт гишүүдийн хуралд оролцож шийдвэр гаргалтад санал өгч оролцох, өөрийн дуу, бичлэгийн ашиглалтын мэдээлэл авах
- Гишүүний үүрэг: Байгууллагад өөрийн дуу, бичлэгийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх, түүнтэй холбоотой хариуцлагыг үүрэх, байгууллагын дүрэм, журмыг ёс зүйн кодыг дагаж мөрдөх, зохиогчийн эрх, онцгой эрх, бичлэг эзэмших эрхтэй холбоотой харилцааг зохицуулсан байх, студи лэйбл-тэй харилцааг гэрээгээр зохицуулсан байх
- Дуу хөгжмийн салбарын ижил ХУБ ТББ д гишүүн болсон бол гэрээг дуусгавар болгоно. Тухайн гишүүнтэй холбоотой цуглуулсан орлогыг гэрээ цуцалснаас хойш 2 сарын дараа 3 дахь сарын 1-ний өдрөөс эхлэн орлогыг хуваарилахгүй
- Гишүүн жилд 1 удаа төвийг төлөөлөн олон нийтийн үйл ажилагаа ашгийн бус үйл ажиллагаанд оролцох үүрэгтэй, үүнд хандив сайн үйлсийн, ОУ, сургалтын, хүүхдийн, давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдалд, хурал семинар, сургалт зэрэгт оролцоно.
- Гишүүд зөвхөн өөрсдийн гэрээнд заагдсан албан ёсны ID хаяг, мэйл хаяг, утас зэргээр төвийн албан ёсны веб сайт, сошиал хуудас, сошиал платформ, апп-ээр дамжуулан үйл ажиллагаа болон ерөнхий тайлангийн мэдээллийг харах боломжтой
- Гишүүн нь зөвхөн өөрийн эрхээр улирал тутамд дуу бичлэг ашигласны хуваарилалтын дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.
- Гишүүн нь хуучин болон шинэ дуу бичлэгээ цаг тухайд нь WIPO-Connect, холбогдох платформд төвийн ажилтны зааврын дагуу бүртгүүлж оруулна
- Гишүүн нь шинэ дуу бичлэгийн мэдээллийг ОУ-н стандартын дагуу цахимаар болон бичгээр хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ. Үүнд дуу бичлэгийг upload хийх, стандарт мэдээлэл бүрэн бөглөнө.
- Санхүүгийн тайланг гишүүн тус бүрийн албан ёсны бүртгэл бүхий цахим хаягаар илгээнэ.
- Гишүүн, эрх эзэмшигч нас барсан тохиолдолд өв залгамжлагч нь гишүүний эрхийг авах боломжтой бөгөөд нас барснаас хойш 3 жил өнгөрсний дараа өв залгамжлагч тогтоогоогүй бол эрх цуцлагдана.
- Гишүүн нь элсэхдээ гишүүнчлэлийн төлбөр төлөх ба үнийн дүнг УЗ хурлаас тогтооно.
- Гишүүн элсүүлэхдээ нийгмийн ялгаатай байдлыг харгалзан хүндэтгэн үзэх
- Гишүүн нь гишүүнчлэлээс өөрийн хүсэлтээр гарах тохиолдолд хүсэлтээ удирдах зөвлөлд бичгээр гаргах бөгөөд хуралд биечлэн оролцож шийдвэрлүүлнэ.
- Байгууллагын нууц болон хувь хүний, гэрээлсэн харилцагч байгууллагуудын талаарх мэдээллийг задруулахгүй байх нууцыг Нууцын тухай хуулийн 15.1, 21.1 заалтын дагуу чандлан хадгалах үүрэг хүлээнэ.
5.1. Удирдах зөвлөлөөс дуу бичлэг ашиглалтын тариф болон дуу бичлэг ашигласны төлбөр цуглуулах, хуваарилах журмыг гаргаж батална.
5.2 Дуу бичлэг ашигласны төлбөр цуглуулах тарифыг эрх бүхий байгууллага баталснаар тогтооно.
5.3 Цуглуулсан нийт төлбөрөөс үйл ажиллагаа болон захиргааны зардалд 20 хувийг, нөөцийн санд 5 хувийг, нийт 25 хувийг хасаж суутгасны дараа хуваарилалтыг хийнэ.
5.4 Цуглуулсан төлбөрийг: дуу, бичлэгийн ашиглалтын мэдээлэлд үндэслэн гишүүн бүрт ил тод, олон улсад батлагдсан аргачлал, журмын дагуу хуваарилна
6.1 Төвийн орлого нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
а. Дуу, бичлэг ашигласны төлбөр лицензийн орлого
б. Гишүүнчлэлийн хураамж
в. Дотоодын иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хандив
г. Гадаадын байгууллага, иргэд дэмжигчдийн хандив
д. Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанаас олсон орлого
е. Зээлийн өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө
ё. Донор байгууллагуудын санхүүжилтээр болон олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдаж олгосон орлого
6.2 Захиргааны зардлын 25% хувиас нөөцийн санд 5 % хувийг авч үлдэнэ. Нөөцийн сангийн журмыг удирдах зөвлөлөөс батална.
6.3 Тус төвийн санхүүгийн жил 1 сарын 1-ээс эхэлж 12 сарын 31-нд дуусгавар болно.
6.4 Санхүүгийн тайлан тэнцлийг зохих хуульд заасан хугацаанд эрх бүхий байгууллагад гаргаж тайлагнана.
6.5 Төсөл хөтөлбөр санаачлан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт төвдөө оруулбал энгийн гишүүн 10% хүртэлх, УЗ-ын тэргүүлэгч, хүндэт тэргүүлэгч 15% хүртэлх хувийг урамшуулал болгон авч болох бөгөөд үүнийг тус гишүүдийн идэвхи оролцоо, хурлын ирц, мэдлэг, ажилласан туршлагыг үнэлэн УЗ хурлаар шийдвэрлэж тогтоол гарган шийдвэрлэнэ. Онцгой тохиолдолд 15% – аас дээш авах эрхийг УЗ хурлын гишүүдийн 80%-аас дээш ирцтэй байж шийдвэрлэнэ.
6.6 Хуваарилалтын орлогоос бусад орлогын зохицуулалтыг УЗ хурлаар шийдвэрлэнэ энэ нь дүрмийн 5.1. дэх заалтай зөрчилдэхгүй байх.
6.7 Дүрмийн 5.1 дэхь заалтыг хэрэгжүүлэхдээ нийгмийн ялгаатай байдлыг харгалзан хүндэтгэн үзсэн байх
7.1. ХУБ нь санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг жил бүр гаргана.
7.2. Тайлангийн мэдээллийг гишүүдэд цахим хаяг, вэб сайтаар дамжуулан ил тод мэдээллэнэ.
7.3. 2 жилд нэг удаа аудитын хяналтыг дараа жилийн санхүүгийн эхний улиралд багтаан
УЗ -д тайлагнана
7.4 Хяналтын хорооны саналаар УЗ-н хурлын 80 хувийн шийдвэрээр хөндлөнгийн аудит жилд 1 удаа оруулж болно
7.5 Нийт гишүүдийн ээлжит хурал 4 жилд нэг удаа болно.
7.6 Онцгой тохиолдолд ээлжит бус хурлыг УЗ хурлын шийдвэрээр 2 жилд давхцалгүй нэг удаа хийж болно
8.1 Тус байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэрийг УЗ хурлын гишүүдийн 100 хувийн саналаар хэлэлцэх бөгөөд Монгол улсын иргэний хууль, төрийн бус байгууллага, оюуны өмчийн тухай хууль, зохиогчийн эрхийн тухай хууль, ХУБ-ын үйл ажиллагаанд баримтлах журамд заасан үндэслэлд нийцүүлэн шийдвэрлэнэ.
- Хуулийн дагуу шүүхийн шийдвэрээр албадан татан буулгах шийдвэр гарсан тохиолдолд
9.1 Төвийн дүрмийг удирдах зөвлөлийн хурлаар батална.
9.2 Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг удирдах зөвлөлөөр хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ
9.3 Удирдах зөвлөлийн шийдвэрээр дүрмийг шинэчилж баталснаар хүчин төгөлдөр болно.
ТУЗ-ЫН ГИШҮҮД
Б.ЛХАГВАСҮРЭН
ТУЗ-ИЙН ДАРГА, ТЭРГҮҮН
Хуульч, Продюсер, Ая зохиогч, “СҮНС” хамтлагийн ахлагч, “MAX MUSIC RECORDS”-ийн захирал
ЯАГААД БИДЭНТЭЙ ХАМТРАХ ГЭЖ.
-
БИД ТАНЬД ТУСАЛНА.
Дуу хөгжим туурьвигчидийн 70%-нь хууль эрхзүйн мэдлэггүйгээсээ болж оюуны өмчийн зөрчлийн асуудлаа шүүхээр үнэн зөв шийдвэрлүүлж чаддаггүй. . -
БҮТЭЭЛИЙН АШИГЛАЛТАНД ХЯНАЛТ ТАВИНА.
Олон улсын судалгаагаар хувь уран бүтээлчид өөрсдийнхөө бүтээлийг хаана хэрхэн ашиглагдаж байгааг 65% нь мэддэггүй. -
БОРЛУУЛАЛТЫН БҮХ СУВАГТ ХАМРУУЛНА.
Уран бүтээлчид өөрсдийнхөө уран бүтээлийн өгөөжийг 50%-ийг алдаж байдаг. -
ОУ-ЫН ЖИШИГ БАЙГУЛЛАГЫН ГИШҮҮН БОЛНО.
Дуу хөгжмийн үсрэнгүй хөгжилтэй Япон, Америк, Хятад, Солонгос зэрэг улсуудын дуу хөгжмийн уран бүтээлчид нь 100% ХАМТЫН УДИРДЛАГЫН БАЙГУЛЛАГА-даа нэгдсэн байдаг. -
ЗӨВ МЕНЕЖМЕНТ
Дэлхийн Оюуны Өмчийн байгуулагаас ХАМТЫН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА нь урлагийн салбарын ажилтануудын хамгийн зөв менежмент гэдгийг тодорхойлсон байдаг.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗУРАГНУУД












